Харилцаа Холбооны
Зохицуулах
Хороо
Тус хорооноос Монгол Улсын Засгийн Газрын 2007 оны 200 тоот тогтоолоор батлагдсан “Бүсчлэлийн
кодыг нэвтрүүлэх, хэрэглэх” журмын 3 дугаар бүлгийн 3.2-р заалтад
тусгагдсаны дагуу бүсчлэлийн код болон шуудангийн нэгдсэн кодын мэдээллийн санг олон нийтэд
нээлттэй байлгах бололцоог бүрдүүлэх ажлын хүрээнд
Газрын харилцаа,
геодэзи, зураг зүйн газар болон Нийслэлийн
ерөнхий төлөвлөгөөний газрууд-тай хамтарсан ажлын хэсгүүд байгуулан дараах
ажлуудыг хийж гүйцэтгэлээ. Үүнд:
-
Бүсчлэлийн кодын шинэчилсэн хувилбар болон тус код дээр суурилан үл хөдлөх хөрөнгө,
обьектуудад оноох шуудангийн нэгдсэн кодын эцсийн хувилбарыг боловсруулан мэдээллийн
санг үүсгэж хэрэглээнд нэвтрүүлэн ажиллалаа.
-
Нийслэл хотод байрлалтай үл хөдлөх хөрөнгө, обьект, зам талбайн хаягийг бүсчлэлийн
кодтой уялдуулан шинэчлэх ажлыг хийж гүйцэтгэлээ.
-
Нийслэлийн дахин төлөвлөлт болон шинэчилсэн хаягжуулалттай холбогдуулан одоо ашиглаж буй
бүсчлэлийн кодын газар зүйн хил хязгаарыг шинээр нарийвчлан тогтоох ажлуудыг тус тус
хийж гүйцэтгээд байна.